Ирэх Даваа гарагт нарны бүтэн хиртэлт болно

Ирэх Даваа гарагт буюу 08 сарын 21-нд АНУ-н ихэнх нутаг дэвсгэрт нарны бүтэн хиртэлт болох гэж байгаа билээ. 40 жилд анх удаа тохиож буй одон орны энэ ховор үзэгдэл тохиож буйтай холбогдуулж Виржиниа мужийн Эрүүл Мэндийн Яамнаас иргэд оршин суугчдад хандаж аюулгүйн зөвлөмж гаргасан байна.

Виржиниа муж нарны бүтэн хиртэлтийн бүсээс гадна байгаа тул иргэд нарны хагас хиртэлт ажиглах боломжтой юм. Тиймээс нарны хагас хиртэлт ажиглахад зориулалтын хамгаалах нүдний шил ЗААВАЛ ашиглах ёстойг анхааруулж байна. Нарны хэт хурц туяанаас хамгаалахын тулд зориулалтын “eclipse glasses” шил ашиглах ёстой бөгөөд American Astronomical Society байгууллагаас ийм төрлийн шил үйлдвэрлэгчдийн жагсаалт гаргасан байна.

Мөн насанд хүрээгүй хүүхдүүд нар хиртэлт ажиглах явцад байнгын насанд хүрэгчдийн хараа хяналтад байж, хараа хамгаалах шил хэрэглэх ёстойг анхааруулжээ.

Дашрамд дурьдахад ердийн нарны шил нарны хиртэлтийн үед үүсэх хат хурц туяанаас хамгаалах чадваргүй байдаг ажээ.  Ямар ч тохиолдолд энгийн нүдээрнарны хиртэлт харж болохгүйг онцгойлон анхааруулжээ.

Be the first to comment

Leave a Reply