Өнөөдөр Цагаан Ордон Хятадын импортод 25 хувийн тарифын нэмэгдэл зарлав. Нийт 50 тэрбум доллартай тэнцэх худалдааны тариф нэмэх шийдвэрийн дараа Хятадын Гадаад Хэргийн Яамны төлөөлөгч мэдэгдэл хийж Хятадын тал нэн даруй тохирсон хариу арга хэмжээ авна гэдгээ илэрхийлээд байна.
Ийнхүү дэлхийн хамгийн том 2 эдийн засаг бүхий хоёр орны хоорондын худалдааны дайныг цаашид хурцатгах нь тодорхой боллоо.
Трампын сонгуулийн амлатуудын нэгд Хятад-АНУ хоорондын шударга бус худалдааг таслан зогсоох, Хятадууд АНУ-ын оюуны өмчийг хулгайлж байгаа явдалтай тэмцэх тухай байсан бөгөөд тэрээр энэ амлалтаа биелүүлж Хятадын бараа бүтээгдэхүүнд удаа дараа худалдааны татвараа нэмэгдүүлж байгаа юм.
Өнөөдрийн зарласан худалдааны татварт Хятадаас импортолдлог 1102 нэр төрлийн бараанд хамаарах бөгөөд энэ нь жилд 50 орчим тэрбум доллараар хэмжигддэг ажээ. Эдгээрийн 818 бараа бүтээгдэхүүн нь өнгөрсөн 4 сард нэмсэн 1333 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд мөн багтсан байсан юм. Худалдааны шинэ татварыг 7 сарын 6-сс хүчин төгөлдөр мөрдөж эхлэх ажээ.
Үүний зэрэгцээ АНУ-н эрх баригчид Хятадын 16 тэрбум доллартай тэнцэх 284 нэр төрлийн импортын бараа бүтээгдэхүүний худалдааны татварыг нэмэх асуудлыг нухацтай судалж байгаа ажээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.