АНУ визийн журмыг чангалж эхэлжээ

Трампийн засаг захиргаа АНУ-д ирэхээр зэхэж буй сая сая аялагчдын цагаачлалын бус виз мэдүүлэх журмыг чангаруулах шийдвэр хэрэгжиж эхэлжээ.Энэ тухай АНУ-н Төрийн Департментын Нарийн Бичгийн дарга Rex W. Tillerson-ийн захирамж гарч өнгөрсөн долоо хоногт гадаад орнууд дахь АНУ-н Элчин Сайдын Яамдын консулийн албадуудад хүргүүлсэн тухай АНУ-н томоохон хэвлэлүүдэд мэдээлжээ.
Шинэ журмаар визийн өргөдөл мэдүүлэгчийн ар гэр, хувийн түүх, гадаад улс орнуудад зорчсон түүх, сүүлийн 15 жилийн хаяг, ажлын газрын мэдээлэл, ашиглаж байсан бүх утасны дугаар, имэйл хаягууд, тухайн хүний сүүлийн 5 жилд ашигласан сошиал (Facebook, Twitter г.м) аккаунтуудын мэдээллийг шалгахаар болж байгаа ажээ.
Шинэ журам хэрэгжиж эхлэхтэй холбогдож зарим улс орон дахь консулд цагаачлалын бус визийн шалгаж шийдвэрлэх хугацаа уртсаж байгааг албаны эх сурвалж мэдээлж байна.
Чангатгасан шинэ визийн журам нь АНУ-тай визээс харилцан чөлөөлөх 38 орнууд, тухайлбал Европ, Шенгений орнууд болон Япон, Өмнөд Солонгос зэрэг улсуудад хамаарахгүй гэнэ.
Эдгээр журмууд нь бүх элчин сайдуудад өгсөн ерөнхий чиг зааварчилгаа бөгөөд тухайн улс орны онцлогоос хамаарч нэмэлт онцгой журам нөхцөл байж болохыг ч үгүйсгээгүй байна. Тухайлбал Арабын орнуудаас виз мэдүүлж буй иргэдэд онцгой нөхцөл журмаар визийн өргөдлийг шалгаж байгаа бол АНУ-н дотоод байдалд аюул учруулахааргүй гэж үзсэн улс орнуудад дээрх бүх шаардлагыг асуухгүй байж болох тухай голлох хэвлэлүүдэд онцослн байна.
Дашрамд дурьдахад АНУ өөнгөрөгч 2016 онд нийт 10 сая шахам гадаадын игэдэд түр оршин суух виз олгожээ.

Эх сурвалж: New York Times.

Be the first to comment

Leave a Reply