Вашингтон ДС хот орчмын томоохон онгоцны буудлууд болох “Reagan National” болон “Dulles International” буудлуудын гэрээт ажилчдын цалингаа нэмүүлэх хоёр жилийн тэмцэл талаар өнгөрсөнгүй.
Өчигдөр хуралдсан Нийслэл хот орчмын Онгоцны буудлуудыг удирдах газрын /Metropolitan Washington Airports Authority/ Удирдах Зөвлөлийн хурлаар тус бүсийн онгоцны буудлуудтай гэрээлэн гүйцэтгэгч компаниудын ажилчдын цалингийн доод хэмжээ 11.55$ байх шийдвэр гаргажээ.
Цалингийн шинэ журам 2018 оны 01 сараас мөрдөгдөх бөгөөд буудлын ажилчдын цалинг цаашид дараах 3 шатлалтай нэмэгдүүлэхээр тогтсон байна. Үүнд цалингийн доод хэмжээг дээр дурьдсанчлан 2018 оны 01 сараас $11.55, 2019 оны 01 сараас $12.15, 2020 оны 01 сараас $12.75 болгож нэмэгдүүлэх бөгөөд заасан хугацаанаас цааш тухайн үеийн инфляцын түвшинтэй уялдуулж өсгөж байхаар тусгасан байна.
Цалингийн нэмэгдэлд эдгээр 2 онгоцны буудлуудад ажилладаг нийт 4500 орчим ажилчид хамаарах гэнэ. Энэ цалингийн нэмэгдэл мөн Dulles-ийн төлбөртэй замын ажилчдад хамаарах ажээ.
Өнөөгийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй журмаар онгоцны буудлуудад ажилладаг зарим ажилчид цагийн $7.25 цалин авч байгаа нь ажилчид ийнхүү тэмцэхэд хүргэжээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.