Монголчуудын нэрлэж заншсан “Төөрдөг байшин” буюу Escape Room тоглоомын өрөө Арлингтон хотод анх удаа нээгдэхээр бэлтгэл базааж байна.
Ravenchase Adventures компаниас Арлингтон хот дахь анхны салбараа “Columbia Pike” & N. Adams Street гудамжны ойролцоох, одоо үйл ажиллагаа явуулж байгаа “William Jeffrey’s Tavern” рестораны зэргэлдээ ирэх 06 сарын 01-нд нээлтээ хийхээр болжээ. Тус тоглоомын өрөө Escape Room гэсэн хаягаа өнгөрөгч 4 сараас эхлэн байршуулаад байгаа юм.
Тус төөрдөг байшин нийт 4 өөр төөрдөг өрөөтэй байх бөгөөд 06 сарын 01-нд эдгээрийн 2 өрөө нь ашиглалтад орох бөгөөд тэдгээр нь “Mind Trap”, “Glitch” гэсэн нэртэй байх гэнэ.
Бусад 2 тоглоомын өрөө нь “What’s in the Attic?”, “Black Valve Laboratory” нэртэй байх бөгөөд “What’s in the Attic?” нь 6 сарын сүүлээр, “Black Valve Laboratory” нь зуны төгсгөлд тус тус ашиглалтад орох тухай тус компаниас мэдэгдсэн байна.
Тус төөрдөг байшинд тоглох үнэ нэг тоглогч цагт $28 байх ажээ.
Дашрамд дурьдахад ирэх 8-р сард “Market Common Clarendon” орчимд “Bond’s Escape Room” нээгдэхээр зарлаад байгаа билээ. “Bond’s Escape Room” 2800 Clarendon Boulevard, Suite 910 хаягт нээгдэх юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.