ISIS бүлэгт элсэхийг оролдсон цагдааг баривчиллаа

Вашингтон ДС хотын метроны системийн цагдаагийн албан хаагч алан хядах Исламын бүлэг (ISIS)т дэмжлэг үзүүлэхээр оролдсон хэргээр баривчлагджээ.
Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах тангарагтай тус цагдаагийн офицер ISIS бүлэгтэй холбоо тогтоох, улмаар харилцаа холбоог нууцлах үүднээс тэдэнд сүүлийн үеийн нарийн технологийн төхөөрөмж илгээхээр оролдсон байна.
харин сэжигтэн жинхэнэ ISIS-ийн төлөөлөгчитэй бус харин FBI-ийн нууц албаны хүнтэй холбогдож байжээ. Учир нь FBI-ийн Терроризмтой тэмцэх Албанаас террорист бүлэглэлтэй холбоотой байж болох хүмүүсийг илрүүлэх нууц ажиллагааг эрчимтэй явуулсаар байгаа юм.
Түүнийг өнөөдөр өглөө баривчилсан бөгөөд энэ хэргийн улмаас олон нийтэд ямар нэгэн айх сэрэмжлэх зүйлгүй гэдгийг мэдэгдэлд онцолсон байна. Хууль сахиулах байгууллагад 12 жил алба хаасан сэжигтэнг баривчилсан даруйд түүнийг Метроны системийн цагдаагийн Алба ажлаас халсан байна.
Одоогоор түүнд ямар ял тулгах зэрэг нарийвчилсан мэдээлэл байхгүй байгаа юм.
Дашрамд дурьдахад сүүлийн 3 жилийн хугацаанд алан хядах бүлэглэл, түүний дотор ихэвчлэн ISIS бүлэгт элсэхээр санаархсан, тус бүлэгт шууд болон шууд бус замаар дэмжих оролдлого хийсэн 100 орчим Америк иргэд баривчлагдаад байгаа гэнэ.

Be the first to comment

Leave a Reply