Lyft жолооч нартаа сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ

Uber компанийн хүчтэй өрсөлдөгч технологийн Lyft компани жолооч нарынхаа боловсролыг дэмжих шинэ хөтөлбөр санаачилж буйгаа зарлажээ. Онайлан боловсролын зуучлал, үйлчилгээ үзүүлэгч Guild Educatio компанитай хамтарч ажиллах энэхүү туршилтын хөтөлбөрт хамрагдсан Lyft компаний жолооч нар Ахлах сургуулийн дипломын, хэдэн зуугаар тоологдох ашгийн бус их сургуулиудын баклаврь, Мастерийн зэрэг кредитийн ангиудыг онлайнаар авч суралцсанаар сургалтын төлбөрөөс 5-20 хүртэл хувийн хөнгөлөлт эдлэх ажээ.

‘Guild Education’ компаний судалгаагаар энэ хөтөлбөрийн хүрээнд онлайн сургуульд суралцах дундаж жолооч сургалтын төлбөрөөс жилд 4220$ орчим доллар хэмнэх тооцоо гарчээ. ‘Lyft’ компаний судалгаагаар тус компанид ажиллаж буй жолооч нарын 47 орчим хувь нь коллежийн зэрэггүй дүн гарсан бөгөөд тэдний дунд сургуульд сурч ажил мэргэжлээ өөрчлөх хүсэлтэй жолооч нар түгээмэл байгаа нь тогтоогдсон байна. Одоогоор энэ хөтөлбөрт зориулж Lyft компаниас гарах зардал тодорхой бус байгаа юм.

Онлайн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх болзлыг энгийн бөгөөд хялбар тогтоох бөгөөд тухайн жолооч сар тутамд 10-с доошгүй удаа үйлчилгээ үзүүлсэн байх ерөнхий шаардлага тавих гэнэ.

Ажиглагчид энэ алхмыг Uber, Lyft зэрэг технологийн компаниудын өрсөлдөөн ширүүсч буйгаар тайлбарлаж байна. 2012 онд Lyft компани жолооч нартаа гарын мөнгө авах үйлчилгээг нэвтрүүлсэн нь Uber компанид багаггүй шахалт үзүүлсэн хэрэг болсон бөгөөд жолооч нараа алдаж эхэлсэн Uber компани энэ жилээс мөн жолооч нартаа гарын мөнгө авах үйлчилгээ нэвтрүүлж эхэлсэн билээ.

Харин Lyft компаний энэ алхмыг жолооч нарын боловсролд санаа зовсон гэхээс илүүтэй зах зээлийн стратегийн бодлого гэж тайлбарлах нь хүмүүс байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*