Lyft-н жолооч нар Uber-ыг шүүхэд өгчээ

Өнөөдөр “Lyft” компаний жолооч нар “Uber” компанийг шүүхэд өгчээ. Сан Франциско хотын Холбооны шүүхэд үүсээд буй нэхэмжлэлд “Uber” компани “Hell” хэмээх мөрдөгч вирус (spyware) ашиглан “Lyft” компаний жолооч нарын байршлийг тагнаж, улмаар жолооч нарын нууц ID-г ашиглан хоёр компанид хоёуланд нь ажилладаг жолооч нарыг илрүүлж, тэднийг зөвхөн “Uber”-т “урвуулахын” тулд урамшуулал амлах зорилготой байсан гэж дурьджээ. Шүүхийн нэхэмжлэлд дурьдсанаар 2014-2016 онуудад одоогоор 8 жолооч энэ халдлагын хохирогч болсон гэсэн гомдол гаргаж байгаа гэнэ.

Дашрамд дурьдахад “Uber” Компани хуурамч “Lyft” данс үүсгэж өрсөлдөгч компаний жолооч нарт хуурамч дуудлага өгч байсан хэргээр шүүхэд дуудагдаж хэрэг явдал эцэслэн шийдэгдээгүй байгаа билээ.

Дээрх шүүхийн нэхэмжлэлийн бүртгэл: Gonzales v. Uber Technologies Inc., 17-cv-02264, U.S. District Court, Northern District of California (San Francisco).

Be the first to comment

Leave a Reply