Ногоон Карт, ажиллах эрх буцаагдсанаас 60 хоногийн дараа устгалд оруулна

АНУ-н Иргэншил Цагаачлалын Алба (USCIS)-д эзэн хүлээн авагч нь хүлээж аваагүй буцаагдсан ногоон карт, ажиллах эрхийн картыг 60 хоногийн дараа устгалд оруулах шинэ журам гаргажээ.

Тодруулбал АНУ-н Шуудангийн Алба (USPS)-р илгээсэн Permanent Resident and Employment Authorization Cards, Travel Documents зэрэг бичиг баримтууд илгээсэн хаягт түгээх боломжгүй буцаагдсан бөгөөд буцаагдсан өдрөөс хойш 60 хоногийн дотор тухайн бичиг баримтыг эзэн хобогдоогүй нөхцөлд тухайн бичиг баримтуудыг устгалд оруулж байхаар болж байна.

Бичиг баримт нэгэнт дээрх ангилалд орж устгалд орсон бол тухайн бичиг баримтыг шинээр дахин өргөдөл гаргаж авах шаардлагатай болох юм.

Тиймээс Цагаачлалын Албанаас бичиг баримт хүлээж буй иргэд нүүж, хаяг өөрчлөгдсөн бол хаяг сольсон өдрөөс хойш 10 хоногийн дотор хаягийн шинэчлэл хийж байх ёстойг анхааруулж байна.

Дашрамд дурьдахад Цагаачлалын Албанд хаяг солих үйлчилгээ үнэгүй бөгөөд онлайн байдаг. Хаяг солих үйлчилгээнд дараах хаягаар нэвтэрнэ: uscis.gov/addresschange.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*