- Арлингтон хотын ЕБС-ийн 2021-2022 оны хичээлийн жил 2021 оны 08 сарын 30-ны Даваа гарагт эхэлнэ.
- Бүх ангиуд 100% танхимын сургалтаар (хэрэв Virtual гэж сонгоогүй бол) эхлэхээр төлөвлөж байна.
- Сургууль дотор бүх хүн (багш, хүүхдүүд) амны хаалт зүүх шаардлага тавина
- Дараах эцэг эхчүүд шинээр бүртгэл хийлгэнэ: Эдгээрт:
- A) 2021-2022 оны хичээлийн жилд Арлингтон хотод шинээр шилжин ирж байгаа 2021 оны 09 сарын 30-ны байдлаар бүрэн 5 настай болон түүнээс дээш насны сургуулийн насны хүүхдүүд, мөн
- Шинэ хичээлийн жилд VPI, Montessori, CPP ангиудад орон тоо авсан гэр бүлүүд дараах линкээр хүүхдийн төрсний гэрчилгээ, Байрны гэрээ болон эцэг эхийн Photo ID-ийг оруулна.
Оруулсан бичиг баримтыг хүлээж авмагц утсаар холбогдож онлайн уулзалт (Virtual Meeting) хийж бүртгэлийг баталгаажуулна. Онлайн уулзалтыг Microsoft Teams-р хийх тул уулзалт болохоос өмнө энэ апп-ийг татаж суулгахыг зөвлөж байна.
Бүртгэлтэй холбоотой асуултыг tuguldur.batmunkh@apsva.us хаягаар илгээнэ үү.
LANGUAGE SERVICES REGISTRATION CENTER
ARLINGTON PUBLIC SCHOOLS
Leave a Reply
You must be logged in to post a comment.