Arlington Free Clinic- Арлингтоны Үнэгүй Эмнэлэг

‘Arlington Free Clinic’ сайн дурын клиник Арлингтон хотын оршин суугч, эрүүл мэндийн даатгалгүй иргэдэд үнэгүй эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Тус эмнэлэгийн эмч ажилчид сайн дурын иргэдээс бүрдэх бөгөөд тус эмнэлгээр үйлчлүүлэхийн тулд дараах шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй.

Үүнд:

  • Арлингтон хотыгн оршин суугч байх;
  • АНУ-д 1-с дээш хугацаагаар оршин суусан байх;
  • Ямар нэгэн эрүүл мэндийн даатгалгүй байх (Medicare, Medicaid г.м);
  • Бага орлоготой байх;
  • Бүтэн цагийн оюутан биш байх зэрэг болно.

Эдгээр шаардлага хангасан иргэд сугалааны шалгаруулалтад хамрагдах бөгөөд нийт бүртгүүлсэн иргэдийн дунд сар бүр сугалаа явуулж тус эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийг сонгодог байна. 2018 оны сугалаа явуулах өдрүүд:

  • 2018 оны 03 сарын 13-ны Мягмар
  • 2018 оны 04 сарын 10-ны Мягмар
  • 2018 оны 05 сарын 08-ны Мягмар
  • 2018 оны 06 сарын 12-ны Мягмар
  • 2018 оны 07 сарын 10-ны Мягмар
  • 2018 оны 08 сарын 14-ны Мягмар
  • 2018 оны 09 сарын 11-ны Мягмар
  • 2018 оны 10 сарын 09-ны Мягмар
  • 2018 оны 11 сарын 13-ны Мягмар
  • 2018 оны 12 сарын 11-ны Мягмар

Сугалаа явагдах өдөр өргөдөл гаргагч нь тус эмнэлгийн байранд өглөөний 9:15-с 9:45 хооронд биеэр ирж сугалаанд оролцох билет авсан байх ёстой бөгөөд сугалаа 10:00 цагт явагдана.
Сугалаанд оролцох билетийг дараах бичиг баримттай ирж авна. Эдгээрт:

  • Өөрийн зураг бүхий биеийн байцаалт- Photo ID (Паспорт, жолооны үнэмлэх г.м)
  • Арлингтон хотын оршин суух хаягийн тодорхойлолт – Proof Residency (өөрийн хаягт ирсэн нэхэмжлэх, сүүлд ирсэн банкны дансны хуулга г.м )
  • АНУ-д 1 жилээс дээш хугацаагаар оршин суусныг илтгэх баримт (паспорт, I-94 г.м)

Сугалаагаар таны билет сонгогдсон бол та тухайн эмнэлэгт үлдэж 2 цаг орчим бүртгэлийн ажил гүйцэтгэх шаардлагатай. Харин сугалаанд таараагүй бол дараагийн сард дахин сугалаанд оролцох боломжтой.

Сугалаанд оролцохоор ирэгсэд хүүхэд болон онц шаардлагагггүй өөр хүн дагуулж ирэхгүй байхыг зөвлөж байна. Галын аюулгүй байдлын шаардлагын улмаас хэт олон хүн оруулахгүй хязгаарлалт хийж болох юм.

Тус эмнэлгийн хүлээн авах (front desk) ширээ Даваа-Баасан гарагуудад өдрийн 1-4 цагуудад онгойно.

Arlington Free Clinic-ийн хаяг:
2921 11th St. South, Arlington, VA 22204.
Утас: 703-979-1425

Мөн манай сайтад өмнө нь нийтэгдэж байсан үнэгүй болон хямдралтай эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээний тухай ЭНД дарж уншина уу.

Be the first to comment

Leave a Reply