Сүүлийн хэдэн жилийн турш дампуурлын ирмэгт дэн дун явж ирсэн хүүхдийн тоглоомын жижиглэн худалдааны томоохон сүлжээ ‘Toys R US’ дампуурлаа зарлаж магадгүй болоод байна.
Өнөөдөр өглөө томоохон хэвлэлүүдэд мэдээлснээр тус сүлжээ дэлгүүр дампуурлаа бүрэн зарлаж, магадгүй дараа долоо хоногоос салбар дэлгүүрүүдийнхээ хаалгыг барих гэж байна.
Тус сүлжээ дэлгүүр өнгөрсөн жилийн 9 сард дампуурлаас хамгаалах хуулийн хамгаалалт (Chapter 11 bankruptcy) хүсэх өргөдөл гаргасан бөгөөд энэ хугацаанд бизнесийн бүтэц зохион байгуулалтаа өөрчилж, буцаж бизнест хүчээ үзэх төлөвлөгөөтэй байсан билээ. Гэвч энэ төлөвлөгөө нь амжилтгүй болсон тус компани бүрэн дампуурах үед гаргадаг ‘Chapter 7 bankruptcy- liquidation’ өргөдөл гаргасан тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Сүүлийн жилүүдэд хэрэглэгчид онлайн худалдааг илүүд үзэх болсон нь уламжлалт жижиглэн худалдааны компаниудад хүн цохилт болоод байгаа нь тус компанийг ч тойроогүй бөгөөд ‘WalMart’, онлайн худалдааны ‘Amazon’ компаниудын ширүүн өрсөлдөөн тус компани дампуурах үндсэн шалтгаан болж буйг ажиглагчид дүгнэж байгаа ажээ.
Одоо мөн яг ийм шалтгаанаар дампуурлын ирмэгт ойр очоод буй компаниудад ‘Payless ShoeSource’, ,JC Penny’, ‘Macy’s’, ‘Radio Shack’ гэх мэт компаниудыг нэрлэж байна. Эдгээр компаниуд түрүү жил хэдэн зуугаар тоологдох салбар дэлгүүрүүдээ хаагаад байгаа билээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.