Ерөнхийлөгч Трамп цагаачлалын хуулийн шинэтгэлийн асуудлаар улс төрийн намуудтай зөвшилжээ

Өчигдөр (Пүрэв) АНУ-н Ерөнхийлөгч хэвлэлийн хурал хийж, Цагаан Ордон Конгресийн улс төрийн хүчнүүдтэй цагаачлалын хуулид эрс шинэтгэл хийх асуудлуудаар зарчмын тохиролцоонд хүрч магадгүй байгаа тухай мэдэгдлээ.Тэрээр энэ хурлыг Бүгд Найрамдах Нам болон Ардчилсан Намын нөлөө бүхий улс төрчидтэй уулзсаны дараа зарласан юм. Цагаачлалын хуульд орох хэд  хэдэн чухал өөрчлөлтүүд дотор анхаарал татаж буй зүйлс нь нэгдүгээрт Chain immigration буюу АНУ-н иргэн, ногоон карттай иргэд өөрийн эхнэр/ нөхөр, хүүхэд, эсвэл эцэг эхэд ногоон карт авах эрхийг хязгаарлах, хоёрдугаарт ногоон карт сугалааг хаах тухай асуудлууд багтаж байна. Ерөнхийлөгч Трампийн хэлснээр Америк иргэдийн гэр бүлүүдэд шууд ногоон карт олгодог, мөн бусад улс үндэстнүүдэд сугалаагаар ногоон карт олгодог нь цагаачлалын хуулийн ноцтой том цоорхой гээд, Америкийн дотоод аюулгүй байдалд заналхийлэх гэмт хэрэгтэн,  алан хядагчид АНУ-д нэвтрэх том боломж гэдгийг онцолж буй. Тиймээс эдгээр аргуудыг халж, үүний оронд АНУ-д цагаачлах хүсэлтэй гадаадын иргэдийг боловсрол, хэлний чадвараар өрсөлдүүлж (Merit ) цагаачлах боломж олгох хөтөлбөрөөр солих бодлого барьж байгаа ажээ.

Тиймээс улс төрийн намууд тохиролцоонд хүрч 2018 онд цагаачлалын хууль шинээр батлагдсан нөхцөлд Ногоон карт сугалаа бүр мөсөн хаагдах, АНУ-н иргэн/ ногоон карттай иргэд өөрсдийн гэр бүл, хүүхэд, эцэг эхэд ногоон карт авах шалгуурыг чангатгах өөрчлөлт орох бололтой.

Дашрамд дурьдахад АНУ-н Конгрес 1 сарын 19-с өмнө Төсвийн хууль батлах шаардлага тулгараад байгаа бөгөөд Конгрес дахь Ардчилсан намын төлөөлөл Төсвийн хуулиар барьцаалж Ерөнхийлөгчийн цагаачлалын хуулийн заалтуудыг батлуулах тохиролцоо хийгдэж буйг ажиглагчид хэлж байна. Мөн Бүгд Найрамдах Нам Ерөнхийлөгчийн зүгээс санал болгож буй дээрх өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрсний хариуд Обамагийн үед батлагдаж хэрэгжсэн DACA хөтөлбөрийг хэрэгжүүлэх, улмаар цагаачлалын шинэ хуульд хүүхэд ахуй цагтаа АНУ-д ирсэн бичиг баримтгүй залуучуудыг бичиг баримтжуулах, албадан гаргахаас хамгаалсан заалтууд оруулах санал тавьж байгаа бололтой.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*