Арлингтон хотын Болстон дүүрэгт “BLinked Wi-Fi” өнөөдөр ашиглалтад орох гэж байна.
Болстоны Бизнес хөгжлийн Төв, Rockville-д үйл ажиллагаа явуулдаг “Wi-Fiber” компани хоорондын хамтын ажиллагааны үр дүнд тус дүүрэгт ажилладаг 30 000 орчим иргэд өндөр хурдны wi-fi үйлчилгээ авах боломж нээгдэх юм.
Орон нутгийн дэмжлэгтэй олон нийтийн үнэгүй Wi-Fi үйлчилгээ Америкийн хэд хэдэн хотод нэвтрээд байгаа бөгөөд жишээ нь Нью-Иорк хотод олон нийтийн үнэгүй LinkNYC сүлжээ ажилладаг байна.
Дашрамд дурьдахад өнөөдөр үнэгүй Wi-Fi туршилтын журмаар ажиллах бөгөөд энэ сарын сүүлээр бүрэн хүчин чадлаар хэвийн ажиллах тухай тус компанийн тодруулгад дурьджээ
BLinked launches Monday! You will be able to access #freewifi in all Ballston public spaces. pic.twitter.com/Rl0ynM4Y47
— BallstonBID (@BallstonBID) March 30, 2017
Leave a Reply
You must be logged in to post a comment.