Флорида мужийн нэгэн ахлах сургуульд дахин халдлага гарчээ

Өнөөдөр өглөө Флорида мужийн Ocala хот дахь “Forest” Ахлах Сургуульд буутай этгээд халдлага үйлдэж, наад зах нь нэг сурагч шархадсан хэрэг гараад байна.

Fox мэдээллийн сувгийн мэдээлж буйгаар халдлага үйлдсэн болон халдлагад өртөж шархадсан хүмүүс хоёулаа сурагч бөгөөд сэжигтэнг саатуулсан бол хохирогч шагайн тус газраа шархтай эмнэлэгт хүргэгдсэн байна.

Тус сургуулийг одоо бүрэн хаагаад байгаа бол тус сургууль харъяалагддаг Marion County-ийн сургуулиудыг мөн бүрэн хаагаад байгаа ажээ.

Дашрамд дурьдахад өнөөдөр Columbine сургуульд тохиолдсон гамшигт халдлагын 19 жилийн ойгоор АНУ даяар ахлах сургуулийн сурагчдын жагсаалт өрнөж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор өглөөний хэрэг гарсан орчмын сургуулиудын эсэргүүцлийн цуглаануудыг цуцалсан байна.

Өнөөдөр Вашингтон ДС хот орчмын ахлах сургуулйн сурагчид мөн Вашингтон ДС хот дахь Конгресийн ордны ойролцоо галт зэвсгийн хяналтын сайжруулах эсэргүүцлийн жагсаал хийж байгаа юм.

 

Be the first to comment

Leave a Reply